Сочигийн олимпын наадамд нүүрлэх аюулгүй байдлын сүрдүүлэл нь бусад спортын тэмцээнээс бага байх болно
Оросын ерөнхий сайд Медведев 22-нд хэлэхдээ, Сочигийн олимпын наадамд нүүрлэх аюулгүй байдлын сүрдүүлэл нь бусад спортын тэмцээнээс бага байх болно гэжээ.
Сүүлийн өдрүүдэд, орнуудын олимпын хороо нэрээ нууцалсан сүрдүүллийн шинжтэй захиаг олж, Сочигийн олимпын наадмыг дайрна гэж сүрдүүлж байна. Сочигийн олимпын наадам түүхэнд хамгийн ноцтой аюулгүй байдлын заналхийлэлд нүүрлэх болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Энэ талаар Медведев хэлэхдээ, ОХУ-ын засгийн газар терроризмд цохилт өгсөөр ирсэн бөгөөд зохих үр дүнд хүрсэн, Сочигийн олимпын талаар эдгээр яриа нь шударга бус байна. Бидний мэдэж байгаагаар, Америкийн спортын тэмцээнийг багтаасан бусад газарт ч эмгэнэлт хэрэг гарч байсан. Сочигийн олимпын наадмын тамирчдын аюулгүй байдлыг бид баталж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
URL:





