Ганцхан сарын дотор 4 хүний амь авч одсон өндөр барилгуудад гэнэтийн шалгалт явуулж байна
Он гарснаас хойш ганцхан сарын дотор барилгаас үүдэлтэй ослоос шалтгаалж дөрвөн хүн нас баржээ.
Энэ нь барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, тоног төхөөрөмжийг ашиглахдаа холбогдох дүрэм журам, заавар, стандартын дагуу хийж хэрэгжүүлээгүй, нөгөө талаас зарим ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг мөрдөж хэвшээгүй зэрэгтэй холбоотой.
Тиймээс МХЕГ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй гэнэтийн шалгалтыг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд шинээр баригдажбуй 17-оос дээш давхар бүхий барилгуудад явуулж байгаа юм байна.
Шалгалтыг Шангрилла Улаанбаатар ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа “Шангри-ла” зочид буудлын нэг ба хоёрдугаар ээлжийн барилгаас эхлүүлсэн байна.
Bolod.mn
URL:














