Хийжүүлсэн ундаагаар хордуулах нь багадаад “MCS” шинэ үеийг АРХИАР УГЖИХААР зэхэж байна

6df1c77644b55f72originalАрхины эсрэг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань ганцаараа шахуу тэмцсээр. Сүү өргөхийг уриалсаар… Манай толгой баячууд, улс төрчид, компниуд эсрэг ажилласаар…

Их ярьвал хамаатан шахуу болчих гэдэг цөөхөн монголчуудын хувьд архины үйлдвэрлэл гэдэг хэрээс хэтэрч аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон.

Нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр орчим байхад л үндэсний хэмжээнд аюул учирч гэж үздэг бусдын хажууд манайх өлгийтэй хүүхдээ хүртэл оруулаад тооцоход зөвшөөрөлтэй үйлдвэрлэгдэж байгаа архины хэмжээ нэг хүнд 20 литр орчим ногдож байгаа.

“Архинд ууссан Монгол” хөгжихгүй байгаа аюулыг зарлаж бүх нийтээрээ хэрэглэхгүй байхыг уриалсаар байхад үйлдвэрлэсээр байгаа нь сонин.  Уг нь аяглаад өгөхгүй л бол өөртөө хийгээд уухгүй нь тодорхой.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар согтуурлах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй архины 57, спиртийн 9, дарсны 10, шар айргийн 19 нийт 95 үйлдвэр бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо байна.

Дайран дээр давс нэмж газтай ундааны  MCS  үйлдвэрлэгч архины шинэ брэнд гаргах гэж байгаа сурагтай.

Эрч хүчтэй цоглог гэсэн утгыг илэрхийлсэн “VIVA Mongolia” нэртэй шинэ брэндээ гаргахаар одоогоор чамгүй өндөр үнээр зах зээлийн судалгаа хийлгэж байгаа бөгөөд шилний хэлбэр дизайн, үнэ өртөг гээд бүх л юмаараа АПУ-г ардаа орхих өвөрмөц бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа гэнэ шүү.

Энэ мэтчлэн Монолчуудаа хордуулах, үр хүүхдийнх нь талхны мөнгийг булаах бизнесээр хүрээгээ тэлэхээр толгой компаниуд довтолсоор…

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих