Манайд салхин цэцэгийн вакцин байдаггүй учраас бүгд тусдаг
Сэрүүний улиралд салхин цэцэг өвчнөөр өвчлөх нь нэмэгддэг. Энэ талаар ХӨСҮТ-ийн клиникийн профессор Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Сэрүүний улиралд салхин цэцэг өвчнөөр өвчлөх тохиодол нэмэгддэг. Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бол. Иргэдэд энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Салхин цэцэг өвчин халдварт өвчин гэдгийг иргэд мэднэ. Харин нэг тусаад дархлаа тогтчихвол дахиж тусахгүй гэсэн үг. Амьсгалын замаар халддаг жижиг халдваруудын нэг. Энэ өвчинг туссан үед гүйцэд эмчилгээ хийлгэж сайн эдгээгээгүй тохиолдол бэрхшэтэй өвчин. Уг өвчнөөр нэг өвдсөн хүн насан туршдаа ахин өвдөхгүй. Хэрэв хоёр дахиа өвдсөн тохиолдол гарвал яг салхин цэцэг мөн үү эсэх нь эргэлзээтэй. Ижил төстэй бүсэлхийн үлд, могойн яр байж болно. Эдгээ нь ижил шинж тэмдэгтэй ижил байдлаар эмчлэгддэг. Жирийн хүн бүү хэл эмч нар ч ялгахад бэрх.
-Салхин цэцэг өвчнийг хүн бүр тусах ёстой гэж ярьдаг.Энэ үнэн үү?
-БЗаавал өвдөх ёстой гээд хамгаалахгүй суугаад байгаа юм биш. Манайд урьдчилан сэргийлэх арга байхгүй учраас хүн бүр тусдаг. Мэдээж гадны оронд энэ өчнөөс хамгаалсан вакцин гэж бий. Манай улса үүний авч хүчрэхгүй. Өндөр үнэтэй байдаг.
-Биеэр туурсан үрэвсэ арилчихвал бүрэн эдгэрчихсэн гэж ойлгож болох уу?
-Биеэр туурсан усархаг үрэвсэл дээр хатаах эм бэлдмэл түрхэж эмчийн бичиж өгсөн эмийг тогтмол ууж хэрэглэнэ. Ингээд гарсан зүйл хатаж тав нь унаж дууссанаас хойш таван хоногийн дараагаар бүрэн эдгэсэн гэж ойлгож болно. Харин биеэр гарсан үрэвсэл арилсан л бол эдгэрсэн гэж ойлгож болохгүй. Яагаад арилчихаад байхад эдгэээгүй гэж хэмээн асуух байх. Тав нь унаснаас таван хоногийн дотор халдвар тараасаар байдаг юм.
URL:














