“Гэр цэцэрлэг” төслийн талаар мэдээлэл хийнэ

-МҮХАҮТ-аас Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын  байгууллагууд, гадаадын санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг нэрлэж, тэдний оролцоог олон нийтэд таниулж, урамшуулан дэмжих “Silk Road” буюу “Торгоны зам” уламжлалт ёслолын арга хэмжээг хоёр жил тутам зохион байгуулдаг. Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд ажиллаж байгаа гадаад иргэдэд Монголын цагаан сар, ёс заншлыг харуулж, Монгол урлагын тоглолтыг багтаасан нэг үдшийн хүндэтгэлийн хүлээн авалт юм. “Торгоны зам-2014″ ёслолын арга хэмжээ өнөөдөр 16.30 цагт МҮХАҮТ-д болох тул та бүхнийг хүрэлцэн ирж мэдээлэл авахыг урьж байна.

-АНУ-ын Калифорни мужийн Барын холбооны төлөөлөгчид Монголын хуульчдад зориулж лекц уншина. Лекц МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Лекцийн танхимд одоо /14:40 цагт/ болно.

-12.00  цагт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Гэр цэцэрлэг” төслийн талаар мэдээлэл хийнэ.

-Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж буй Нисэхийн дэнж дэх “Буянт-Ухаа 1″ орон сууцны хорооллын нээлт өнөөдөр 15.00 цагт “Буянт-Ухаа 1″ орон сууцны хороололд болно.  Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ТОСК, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн удирдлагууд оролцоно.


URL:

Сэтгэгдэл бичих