Дугуйгаар зорчих цаг иржээ

Оросууд бензин хаагаад хаячихлаа, нийтийн тээврийн автобус vнээ нэмнэ гэж айлгаж байна. Одоо харин зорчигч бид “Зэвсгийн эрдэм”-ээ гаргах цаг ирлээ. Ерєєсєє л дугуй аваад унацгаачихъя. Германд нийтийн тээвэрт унадаг дугуй ашиглах шийдвэр саяхан гарч ажил хэрэг болоод эхэлчихлээ.

Эхний ээлжинд нийслэл Берлин, банк санхvvгийн байгууллага ихээр тєвлєрсєн Франкфурт зэрэг хотуудад унадаг дугуйны зогсоолуудыг автобусны буудлуудын хажууд байгуулж, буудал болгон дээр 10-20 унадаг дугуйг байнга байлгаж байх зорилготой, буудлуудын хооронд дугуй хольж сольж байх хvмvvсийг ажиллуулах аж. Vvнийг хийхийн тулд мєн ч их хєрєнгє шаардаж байгаа нь ойлгомжтой ч герман хvмvvс ашиггvй ажил хийнэ гэсэн тооцоо vгvй билээ.

Манайхан бол тусгай хvмvvс ажиллуулж мєнгє vрэх шаарддага байхгvй замыг нь шийдээд єгчихєд л болно. Лондонд гэхэд унадаг дугуйны зам нь явган хvнийхээ замтай хамт байдаг гэнэ лээ. Харин энгийн хєсєг явах хэсгийг будах юм уу, явган хvн явах хэсгээс єєр єнгийн чулуугаар шигтгэхэд л болох юм.

Манай зарим нэг авхаалжтай, эрvvл мэндээ хайхардаг хvмvvс унадаг дугуйг хэрэглээд эхэлсэн ч албан ёсны шийдвэр байдаггvйгээс зам дотроо хаа сайгvй “бэлчих” явган зорчигчдын хараалыг идэж явдаг юм билээ. ОХУ-ын Алтайн хязгаарын иргэд бензин тvлшний хомсдолд тайвнаар хандаж, бvгд эсэргvvцдийн илэрхийлэл болгон унадаг дугуйгаар зорчиж эхэлснийг та дуулсан уу.

Тус мужид нєхцєл байдал хомсдлоос болж тvлшний vнэ 20 хувиар єсч, нэг удаа 20 литрээс илvv єгєхгvй гээд яг манай улстай адил байна. Гэсэн ч иргэд нь дээрх ухаалаг аргыг хэрэглэж эхэлсэн нь хэмнэсэн тvлшээ газар тариалан гэх мэт зайлшгvй шаарддагатай газруудад хуваарилах боломж олгож байгаа аж.

Маайхан vvнээс санаа авч яагаад болохгvй гэж. Зєв юмыг хуулах нь “ариун явдал” шvv дээ. Ер нь ч тэгээд зорчигчид “нэг юм хийх” цаг нь болсон.

Улаанбаатарын иргэд, нийтийн тээврийнхний хооронд цусгvй “дайн” болж байна гэж тєсєєлбєл ялагч нь дандаа л нийтийн тээврийн компаниуд болдог хууль vйлчилж иржээ. 300 тєгрєгийн тасалбар хэдэн жилийн турш хєддєєгvй юм шиг харагдаж байгаа ч тєрєєс тэдэнд дэндvv их татаас єгч, єєгшvvлсээр ирлээ.

Нэгэн зvйл: Нийслэл хот 140 гаруй мянган оюутантайгаас Тєр 90 орчим мянган оюутны ємнєєс нэг оюутанд 8100 тєгрєг ногдохоор бодож cap бvр найман тэрбум орчим тєгрєгийг нийтийн тээврийн компаниудад хуваарилдаг.

Нэгэн зvйл: Нийтийн тээврийн нэгэн компани єєрийн гэсэн нэг ч автобусгvй бєгєєд хувьдаа автобустай жолооч нарыг нэг рейсийг нь 5000 тєгрєгєєр тооцон шугаманд явуулдаг аж. Олсон мєнгєє жолооч єєрєє авах бєгєєд рейс гvйцээснийхээ тєлєє авах мєнгєє нэмэхээр под хийсэн орлоготой болчихно. Харин нийтийн тээврийн компани зєвхєн тєрєєс єгєх татаасыг авахад л хангалттай мєнгє цохичихдог гэж байна.

Тиймээс Ерєнхийлєгчєє ирэхээр нь уриалга гаргуулъя. Манайхан Ерєнхийлєгчийнхєє vгэнд ордог шvv дээ. Шинэ жилээрээ “сvv уу” гэсэн, уусан, “архиа бага уу” гэсэн багасгаж байгаа. Одоо “дугуй уна” гэвэл би л лав унана аа. Харин замыг л аятайхан ялгаад зураас татаад ч юм уу, явган зорчигчоос тусгаарлах хэрэг байна санж.

Х.Сайхан

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих