АНУ-руу ажилд зуучлах нэрийдлээр найман эмэгтэйг зарах гэж байжээ
Америк руу ажилд зуучлана гэсэн нэрийдлээр монгол охид, бүсгүйчүүдийг биеийг нь үнэлүүлэхээр гадагш нь гаргадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газартай хамтарсан ажлын хэсгийнхэн илрүүлжээ. Сэжигтэн АНУ-ын иргэн И нь 2008 оноос хойш манай улсад амьдарч байгаа бөгөөд өөрийн эхнэр болох Монгол Улсын иргэн Ө-тэй хамтарч уг хэргийг үйлддэг байв. Түүнийг баривчлагдах үеэр эхнэр Ө нь АНУ- ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтах Сайпан арал руу явсан байжээ. УМБГ-ынхан одоогийн байдлаар найман эмэгтэйг гадагш худалдагдахаас авраад байгаа юм. Америк эрийн гэрээс АНУ-д гаргах гэж байсан эмэгтэйчүүдийн нүцгэн зургууд олджээ. Тэрээр эмэгтэйчүүдийг ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт гадагшаа гаргахаар бэлтгэлээ хэдийнэ хангасан байжээ. Эдгээр найман эмэгтэй 20-24 насныхан байсан бөгөөд ар гэрийнхэндээ АНУ-д очиж сурна. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцлээ хэмээн хэлсэн байв.
Гэмт этгээдийн эхнэр болох Ө нь монгол охид бүсгүйчүүдийг АНУ-д ажиллуулна хэмээн хуурч, гадагшаа гаргах ажлыг голлон зохион байгуулдаг байсныг илтгэх сэжүүрүүд олджээ. Энэ шугамаараа АНУ, Монголын хооронд ирж, буцдаг Монголд ажлын байртай болсон байжээ. бүсгүйчүүдтэй олсон ашгийн 20 хувийг хүртээх, 200 ам.долларын ашгаас 40 ам.доллар өгөх аман тохиролцоо хийдэг байжээ. Хариуд нь бүсгүйчүүдээс АНУ-д очоод шөнийн цэнгээний газар,караокед тайчигч, ширээний хүүхнээр ажиллах, боломжтой бол бэлгийн харилцаанд орохыг шаардсан бололтой. Ийм байдлаар Ө нь олон бүсгүйчүүдээс 10 хүнийг сонгосон байна. Зарим нь өөрсдөө ирсэн гэж байгаа. Эрүүгийг цагдаагийн газар болон, Улсын мөрдөн байцаах албаныхан хохирогч эмэгтэйчүүдийн хоёрыг хараахан олоогүй байна. Харин үлдсэн наймыг нь жуулчлалын визээр АНУ-д гаргахын даваан дээр аварч үлджээ. Энэ талаар албаны хүн хэлэхдээ, Тэднийх “Жуулчлалын виз 30 хоногийн хугацаатай байдаг. Визийн хугацаа дуусахаар тэднийг харлуулахаар төлөвлөсөн юм билээ.
АНУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд багтдаг Марианы арлуудын нэг Сайпан арал зугаа цэнгэлийн хяналтгүй бүс гэдгээр нь илүү мэддэг. Учир нь, энд зөвхөн шөнийн цэнгээний газар, караоке баар, казино, саун массаж л хөгжжээ. Тус аралд Орос, Зүүн Өмнөд Азийн орнууд, Филлипин, Тайландаас охид, бүсгүйчүүдийг авчирч шөнийн цэнгээний газарт илээр болон нууцаар биеийг нь үнэлүүлдэг байна.
URL:














