Жүжигчин Цоомоогийн төрсөн өдрийн “surprise”

Багагүй хугацаанд үерхэж нөхөрлөн, хайр халамжинд нь умбаж яваа сайхан бүсгүйтэйгээ хамтын амьдрал зохиохоор шийдэж урлаг соёлынхны томоохон хүрээлэл дунд нижгэр хурим хийсэн жүжигчин Э.Цолмонбаяр хуримынхаа үеэр хайртдаа 247 ширхэг сарнай бэлэглэж, гэнэтийн бэлэг барьж байсан.
Харин энэ удаад тэрээр түүний хайртай гэргий нь сэтгэл шингэсэн цомхон бэлгээр жүжигчин нөхөртөө гэнэтийн бэлэг барьжээ. Түүний төрсөн өдрийн хамгийн эхний бэлэг халамжит ханийх нь “surprise” болгосон өвөрмөц хийцтэй баярын бялуу байж. Ингээд үргэлж инээд баясал, өөдрөг бүхнийг бэлэглэж жүжигчин Цоомоодоо уншигчдынхаа зүгээс төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!


URL:







