Зардарид өршөөл үзүүлэх тухай өргөдлийг буцаалаа

Zardari_230808Тухайн орон нутгийн цагаар 2-р сарын 3-нд Исламабадад төвтэй Пакистаны авлигын эсрэг шүүх Асаф Али Зардарийн ерөнхийлөгч байх хугацаан дахь авлигын хэргийг шүүж, Зардарид өршөөл үзүүлэх тухай өргөдлийг буцаасан байна.

Мөн өдөр Зардарийн зөвлөх, Пакистаны Эрх зүйн яамны сайд асан Наек Фаруук Зардарийн өмнөөс шүүх хуралд оролцож, Зардарийн холбогдсон авлигын хэрэг зэрэг таван төрлийн ялд өршөөл үзүүлэх тухай өрөгдөл гаргажээ. Түүний гэмт хэрэг үйлдсэнийг баттай гэрчлэх баримт байхгүй тул Шүүх түүнийг яллах үндэсгүй гэж Фаруук хэлжээ.

Пакистаны үндэсний авлигатай тэмцэх газар Зардарийг өршөөх тухай өргөдлийг буцаахыг шүүхээс шаардаж, Зардарийн авлигын хэргийг өнгөрсөн зууны 90-ээд он хүртэл хөөцөлдөж болно гэж мэдэгджээ.

\Э.Г\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих