Шовинизм /chauvinism/ – Эрчүүдийн дээрэнгүй үзэл

528783_324566604282381_1939927619_n

Австралийн зүүн эрэгт амьдардаг Зевс хэмээх нэгэн төрлийн цох эмэгчин нь өөрийг нь хооллож, хавьталд орохыг нь хүлээн долоо хоног хүртэл хугацаанд нуруунд нь зүүгдэн шигдэж явдаг гэнэ. Энэ бол шавьжны амьдрал.

Өнөөгийн нийгэмд дэндүү танил сонсогдох болсон нь харамсалтай. Аль нэг талд илүү ач холбогдол өгч, нөгөөг нь багаар үнэлэх нь сайн юм биш ч аливаа эр хүн, зөвхөн хүн ч гэхгүй эрэгчин адгууст хүртэл өөрт хариуцагдсаныг ХАМГААЛАХ, ХАНГАХ, ЗААХ, ЗАЛРУУЛАХ үндсэн дөрвөн програм “цаанаасаа суулгаастай” ирдэг.

Гэр бүлийн харилцаанд нэг нь л илүү хөдөлсөн, буулт хийсэн, уучилсан, “ойлгосон”, нөгөөх нь аргадуулсан, хөдөлж цөхсөн, шалтаг тоочсон, гоншигносон байх нь жинхэнэ “шог” үзэгдэл. Гэрлэлт бол хоёулаа бие биедээ БАЙГАА БҮХНЭЭ 100% ӨГӨХ, ЗОРИУЛАХ үйл явц юм.

Эхнэр нөхөр хоёр бие биедээ ингэж үйлчилсэн тохиолдолд л амьдрал гээч энэ хатуу ааруул тийм ч гашуун биш, харин ч бүр шунан дуралмаар санагдаж эхлэнэ.

БОСОЦГООЁ, ЭРЧҮҮДЭЭ!


URL:

Сэтгэгдэл бичих