Ерөнхийлөгчийн “боовыг” тоолж чадалгүй хариуцлага алдсан нөхөд халагдсан гэнэ

1618008_1457341901144469_1839422852_o

Төрийн гурван өндөрлөг жил бүрийн шинийн нэгэнд настан буурлуудаа хүлээн авч золгодог уламжлалтай. Энэ жилийн шинийн нэгний өглөө “Төрийн золголт” хийсэн ч тавгийн идээг буруу зассан талаар гярхай нэгэн сүрхий ажигласан.

Уг нь хүндэтгэлийн идээг хамгийн ихдээ 9, 9-өөр буюу 81 хэвийн боовоор засдаг. Гэтэл энэ жилийн Төрийн золголтын идээг 10 –аар буюу жаргал, зовлон, жаргал зовлонгоор нь төгсгөж зассан нь гярхай хүмүүсийн хараанаас мултраагүй. Иргэд ч үүнийг ихээр шүүмжилсэн. Ерөнхийлөгчийн нэр ч багагүй гарч, төрийн золголтыг зохион байгуулсан Төрийн ёслолын албаныхныг буруутгах хүн олон байсан.

 Тэгвэл тун хариуцлагагүй ажилласан , Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний тасгийн гурван албан хаагчийг хариуцлага алдсан хэмээн үзэж ажлаас нь халсан талаар албаныхан мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих