Ёкозуна Хакухо, Озэки Какурюү нар зодог тайлсныхаа дараа Японы иргэншилтэй болохыг хүсчээ
Болгарын иргэн Колян Махлянов байгаад Японд ирж, сүмогийн озэки Котоошюү олсон тамирчин залуу эх орноосоо нүүр буруулан харийн орны иргэншил авсан нь эх орон нэгтнүүдийг нь гомдоожээ.Тэрбээр өчигдөр Япон Эзэн хаанаас зөвшөөрөл авснаар зодог тайлсныхаа дараа Сүмогийн холбоонд ажиллах, дэвжээ нээж дасгалжуулагч болох боломжтой болсон юм. Энэ бол зөвхөн сүмо бөхийн холбоонд үлдэх хүслээс үүдэлтэй ч гэсэн эх орон нэгтнүүдээ гомдоосон нь дамжиггүй.
Тэрбээр Японы иргэн болсноор эхнэрийнхээ Андо овгоор овоглох болсон байна. 30 настай болгар залуу ийм алхам хийсэн нь зодог тайлах болсны дохио гэлтэй. Сүмо бөхийн багш дасгалжуулагч болох, Сүмогийн холбоонд ажиллахын тулд заавал Японы иргэн байхыг шаарддаг гэдгийг монголчууд сайн мэднэ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням яг ийм зорилгоор иргэншлээ солиулсан билээ. Тэгвэл эдүгээ Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэж буй монгол хүчтэнүүд болох ёкозуна Хакухо, озэки Какурюү нар зодог тайлсныхаа дараа Сүмогийн холбоонд үлдэж, дэвжээний багш болох хүсэлтэй байгаагаа өгүүлсэн талаар Japan-sumo.ru хим хуудсанд бичсэн байна. Энэ нь тэд Кёкүтэнхогийн замаар явна гэсэн үг юм. Хоёр хүчтэн маань зодог тайлахын цагтаа Японы иргэн болж одох нь бололтой.
URL:




