Монголд терроризмын шинжтэй 19 удаагийн гэмт хэрэг гарчээ

56fcfd9d4e52cb56big

Хууль хяналтынхнаас авсан мэдээллээр сүүлийн арваад жилийн хугацаанд Монгол Улсад терроризмын шинжтэй 19 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ. Хамгийн анх 2003 оны есдүгээр сард “ Баянгол” дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрт тэсрэх бөмбөг тавьжээ.

Эл хэргийг холбогдох хууль хяналтынхан шалгасан, гэхдээ хэрхэн шийдсэн эсэх нь тодорхойгүй. Дараагийн удаа Монгол Улсад биотерроризм хийхийг оролдсон байна. Энэ нь 2008 онд. Дорнод аймгийн Цэвэр усны төв станц руу химийн хорт бодис нийлүүлэхээр явж байсан хэсэг иргэдийг тагнуулынхан саатуулснаар олон иргэдийн амь насыг аварч чадсан гэдэг. Үүний дараахан буюу 2013 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” компанийн цэвэр усны гүний худаг руу мөнгөн ус хийхийг завдсан иргэдийг тагнуулынхан илрүүлжээ.

Хэрвээ энэхүү үйлдлийг таслан зогсоож чадаагүй бол тус аймгийн Эрдэнэбулган сумын гэр хорооллын бүх айл өрх (20600 хүн амтай ) мөнгөн усны хордлогод орж амь насаа алдах байсан талаар албаны эх сурвалж тухайн үед мэдээлж байв. Терроризмын халдлагад хими, биологи, бактериологи, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан бодит аюул бий болгохоор заналхийлэх, эсвэл аюулыг бий болгох, хүмүүсийг айдаст автуулсан үйлдэл ордог аж. Үүний нэг илрэл нь 2008 онд Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд халдлага хийхийг оролдсон байна.

Ингэхдээ арванхоёрдугаар сарын 31-ний өдөр буюу он солигдох мөчид шинэ жилийн баярын мэндчилгээний захидалд химийн хорт бодис шингээсэн байсан гэдэг. Химийн лабораторийн шинжилгээгээр “ Антраке” гэх хүнийг үхэлд хүргэх аюултай бодис болохыг тогтоожээ. Үүний дараа нэг жилийн дараа буюу 2009 онд мөн л АНУ-ын Элчин сайдын тэсрэх бөмбөг тавьсан байна гэсэн мэдээллийн дагуу очиход “ ТНТ” гэх бодис тавьсан байжээ.Харин хамгийн сүүлд буюу 19 дэх тохиолдлыг “Гал үндэстэн” холбооны гишүүдийн өнгөрсөн есдүгээр сарын 16-ны үйлдсэн хэргийг нэрлэж байна. Тагнуул, цагдаагийнхан энэхүү үйлдлийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдгийг хэлж буй. Уг хэрэгт 21,6 жилийн ял оноогоод байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих