Ам.доллар 1 төгрөг 34 мөнгөөр чангарлаа

ac0c8a6d31060d03232adf243ed7f23d_LӨчигдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1728 төгрөг 95 мөнгөнөөс 1730 төгрөг 29 мөнгө хүрч 1 төгрөг 34 мөнгөөр чангарчээ.

 Харин евро төгрөгийн эсрэг 2335 төгрөг 81 мөнгөнөөс 2339 төгрөг 36 мөнгө хүрч 4 төгрөг 15 мөнгөөр чангарсан байна. Тэгвэл  Японы  иень ам.долларын эсрэг суларснаар иень төгрөгийн эсрэг 17 төгрөг 8 мөнгөнөөс 17 төгрөг 5 мөнгө хүрч 3 мөнгөөр суларчээ. Фунт төгрөгийн эсрэг 2820 төгрөг 78 мөнгөнөөс 2822 төгрөг 97 мөнгө хүрч 2 төгрөг 19 мөнгөөр өссөн байна. Юань төгрөгийн эсрэг 285 төгрөг 26 мөнгөнөөс 285 төгрөг 48 мөнгө хүрч 0.0 төгрөг 22 мөнгөөр чангарчээ. Харин дэлхийн валютын зах зээл дээр Мягмар гарагт ам.доллар төгрөгийн эсрэг 1716 төгрөгөөс 1725 төгрөг 29 мөнгө хүрч +0.54 хувийн өсөлттэй байв.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих