Оросын хакерууд жилд хоёр тэрбумыг олдог

da1fbf3029f942d5bigАНУ-ын ЭнБиСи телевиз Оросын хакеруудын талаар судалгаа явуулж, тэдний үйлддэг кибер гэмт хэргийн хүрээнд жилд хоёр тэрбум ам.доллар эргэлддэг гэж мэдээллээ. Тэдний хийдэг наймааны гол бараа бүтээгдэхүүн нь компьютерийн вирус, хамгаалалтын систем, хакер хийх программ зэрэг багтдаг байна. Мөн зээлийн картын мэдээлэл хулгайлж, асар их хэмжээний мөнгө завшдаг аж.

Жишээ болгон дурдахад онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг Таргет вэбсайтын мэдээллийн сангаас хулгайлсан зээлийн картын мэдээллүүдийг хэлж болох юм. Цагдаагийнхны мэдээлсэнээр энэ хэргийг үйлдэгч нь Санкт-Петербург хотын оршин суугч 17 настай хүү байсан гэдэг. Тэрээр Таргетийн мэдээллийн санд нэвтрэх программыг зохиож, хакеруудад тус бүрийг нь 2000 ам.доллараар худалдсан байжээ. Тус програмыг худалдан авч Таргетад шургалсан хакеруудын тоо одоогийн байдлаар 40 давжээ.

Орост хакеруудаас гадна спэм и-мэйл илгээж мөнгө олдог хэсэг ч бас байдаг. Тэдний жилд олдог орлогын хэмжээ багадаа 60 сая ам.долларт хүрдэг юм байна. Оросын кибер гэмт хэргийн ертөнцөд мэргэжлийн программистууд, инженерүүд маш олон байдаг аж. Мөн ОХУ-ын их сургуулиуд дээд түвшинд мэргэшсэн математикчид, инженерүүдийг олноор нь бэлтгэн гаргадаг нь ч кибер гэмт хэргийн хүрээ тэлэхэд ихээр нөлөөлдөг гэж ЭнБиСи мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих