Аkcент трансформатор мөргөж, зорчигч залуу амь насаа алджээ
“Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, автозам дагуух трансформаторыг автомашин мөргөж хүн хавчуулагдсан, цахилгаан нь тасраагүй байна” гэсэн мэдээлэл МШУТ-д ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад зам дагуух тухай орчины эрчим хүчээр хангадаг АТП-1458 агаарын станцын шонг 06-08 УНК улсын дугаартай “Верна аксент” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ. Улмаар трансформаторын төв хэсэг тухайн автомашины урд хэсэг дээр унаж жолооч 25 настай, эрэгтэй М хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж ГССҮТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн зоригч 25 настай эрэгтэй П хавчуулагдан нас барсан байсныг гаргаж Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ. Ингээд хэргийн газрыг Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, УБЦШС ХХК-ийн аваарын бүлэгт тус тус хүлээлгэж өгсөн байна.
Н.Батаа
URL:





