Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30 хувь нь дээд боловсролтой байна

Ажилгүй иргэдийг боловсролын түвшнээр ангилж үзжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.6 хувийг магистр, доктор, 29.3 хувийг дипломын болон бакалаврын, 8.6 хувийг тусгай мэргэжлийн  дунд, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 41.8 хувийг бүрэн дунд, 9.6 хувийг суурь, 2.4 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байн.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.2 мянга буюу 63.9 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Баян-Өлгий, Орхон, Увс, Өмнөговь аймагт улсын дунджаас 5.4-10.4 пунктээр их байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих