С.Жавхлан: Үндэсний дээл өмсөөд ирвэл төрсөн өдрийн том бэлэг болно
Зохиолын дууны “ханхүү” хэмээгддэг дуучин С.Жавхлан тун удахгүй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зэхэж байгаа гэнэ.
Онцлог нь тэрээр өөрийн төрсөн өдрөөрөө уг тоглолтоо зохион байгуулах бөгөөд “Монголд мэндэлсэн өдөр мину” хэмээн нэрийджээ. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 21-нд байдаг аж. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Төрсөн өдрөөрөө юу авмаар байна хэмээн хүмүүс асуух юм. Үзэгч фэнүүд минь тоглолтонд ирэхдээ монгол үндэсний сайхан дээлээ өмсөөд ирэхэд л надад том бэлэг болно шүү дээ” гэсэн юм. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болох юм байна.
URL:













