Баруун ноён уул ордоос нүүрс тээвэрлэнэ

Хэвлэх хувилбар Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордоос удахгүй нүүрс экспортолж эхлэхээр зэхэж буйг proactiveinvestors.com цахим хуудсанд мэдээлжээ. Тэд БНХАУ-ын хил Сэхэ боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх компанид эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж буй гэнэ.

“Guildford Coal” нь өнгөрсөн арванхоёрдугаар сард дээрх ордоос Сэхэ боомт хүртэл 98 км хүнд даацын авто зам барьж дуусгасан билээ. Баруун ноён уул нь Улаанбаатараас 1000 орчим км-ийн зайд Өмнөговь аймагт оршдог байна. Мөн Нарийнсухайтаас зүүн зүгт 50 км-т оршдог давуу байршилтай аж. Тэндээс ил уурхайн аргаар жилд гурван сая тонн хүртэлх нүүрс олборлох боломжтой гэнэ


URL:

Сэтгэгдэл бичих