Арьс цайх өвчний талаар

Бага насны хүүхдийн дунд арьс цайх өвчний тархалт их байгаа гэж сонссон. Энэ юунаас үүдэлтэй юм бэ?

- Зөвхөн хүүхэд биш насанд хүрэгчдийн дунд арьсны нөсөөжилт алдагдах эмгэг сүүлийн үед ихэсч байна. Арьс хэт нөсөөжих эсвэл нөсөөгүй болох нь эрүүл мэнд тэр дундаа гоо зүй талаасаа хор уршигтай. Энэ өвчин яагаад нэмэгдэж байгааг мөн адил нарийн судлаагүй.

Тэхдээ шалтгааныг тогтоохын тулд холбогдох бүх шинжилгээг хийдэг. Гэхдээ эцсийн дүнд шалтгааны тодорхойлж чадаагүй ч бодисын солилцоотой холбоотой гэдгийг нь баталсан. Аливаа өвчин нийгмээ дагаж өөрчлөгддөг. Үүний адил техник технологийн үсрэнгүй хөгжил хүн амын амьдралын хэв маяг нөлөөлж байх магадлалтай гэж үзэн судалгаа хийж байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн үр дүн гараагүй байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржав

 

 


URL:

Сэтгэгдэл бичих