Хятад биеэ үнэлэгчидтэй хатуу тэмцэхээр шийджээ
Хятадын Засгийн газар цагдаагийн байгууллагадаа бүх орон даяар биеэ үнэлэгчидтэй хатуу тэмцэл өрнүүлэхийг даалгасан байна. Дунгуань хотыг Хятадын “сексийн нийслэл” хэмээдэг бөгөөд саяхан тус хотод цагдаагийн байгууллагаас явуулсан тусгай ажиллагааны үеэр мянга шахам хүнийг баривчлан саатуулсан байна. Улмаар энэ хотын орлогч дарга болон цагдаагийн даргыг биеэ үнэлэгчидтэй үр дүнтэй тэмцэл өрнүүлж чадаагүй өөгшүүлсэн хэмээн буруутгаж ажлаас нь халсныг Хятад дахь олон улсын радио мэдээлжээ.
Тус улсын Коммунист намаас онцгой анхаарал тавьж эхлуүлсэн энэ ажиллагаа нь биеэ үнэлэх, бусдыг энэ хэрэгт уруу татах, зохион байгуулалттайгаар ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж ашиг олохыг эрмэлздэг бүлэглэлүүдэд том сургамж болсон хэмээж буй юм. Дунгуаньд явуулсантай адил тусгай ажиллагааг зарим хотуудад ойрын үед хийхээр төлөвлөж байгаа сураг ч бий.

URL:













