УИХ-ын гишүүн М.Зоригтыг заналхийлжээ
Саяхан “Lumino” хамтлагийн Бажи бусдын дарамтад өртөж, гэрийн хаалга үүдийг нь 10 гаруй залуу нүдсэн тухай мэдээлэл шуугиан тарьсан.
Энэхүү асуудлыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүртэл анхааралдаа авч, шалгаж өгөхөө мэдэгдсэн билээ. Харин өчигдөр орой УИХ-ын гишүүн М.Зоригт бусдын заналхийлэлд өртсөн байна.

Түүний утсанд “Үхэж далд орооч! Чамайг олны өмнө цаазлах юмсан п****” гэсэн мессэж ирсэн байна. М.Зоригт гишүүн энэ талаар твиттертээ жиргэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан шалгаж өгөхийг хүсчээ.
М.АМАРЖАРГАЛ
medee.mn
URL:








