Шүүхийн шинэ бүтэц, харьяаллын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө
11:00 цагаас “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!” уриан дор асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдааныг зарлаж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ийн MNB.MN сайт, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-оос хамтран 2014 оны хоёрдугаар сарын 24-ний МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Лавлах утас: 300995, 99182236, 7012705511:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. Шүүхүүдийн шинэ бүтэц, байршлуудын талаар болон цаг үеийн бусад сэдвээр тодорхой мэдээллийг авах боломжтой. Хурал Тасганы овооны баруун хойно байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас 7000 8028, 91912312
11:00 цагаас Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт Худалдааны тухай хуулийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар оролцоно.
12:00 цагаас МАХН хэвлэлийн хурал зарлалаа. намын төв байранд болох хэвлэлийн хурарлд намын удирдлагуд оролцох бөгөөд өнгөрсөн долоо хоногт Монгол ньюс мэдээллийн төвд болсон “МАХН-ынхан хоорондоо зодолдлоо” гэсэн мэдээлэлд хариулт өгнө. лавлах утас 334477, 88114998
URL:









