Туулаас хайрга олборлогч аж ахуйн нэгжүүд хугацаат үүргээ гүйцэтгээгүй
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ЫН зарим гишүүн, МХЕГ-ын байгаль орчны хяналтын байцаагч нар Туул голын эрэг дагуу шалгалт хийв. Туулын ай саваас элс хайрга хэрхэн олборлож байгаа болон эрэг дагуу барилга байшин барьсан эсэх, бохирдол ямар хэмжээнд байгааг шалгалтаар голлон анхаарчээ.
Шувуун фабрик, Био комбинатын чиглэлд их хэмжээний хайрга олборлож байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Байгаль сүйтгэгчид өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул голын орчмоос хайрга олборлодог байж. Энэ удаа чиглэлээ өөрчлөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин урсдаг Туулын эргээс элс хайрга олборлож байна. Мөн Налайх дүүрэгт дөрвөн аж ахуйн нэгж элс олборлож байсныг болиулж, үйл ажиллагаа явуулахыг 14 хоногоор хорьжээ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар шинэ хуулиар зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрмөсөн биш гэхэд хэсэг хугацаанд зогсоож, дутагдлыг арилгуулах заалтыг мөрдөх болсноор ийн арга хэмжээ авчээ. Барилгын ажил ид ундарч байгаа энэ үед Туулын элгийг эмтлэхээр ханцуй шамлан дайрч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүндхэн байгааг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэлсэн.
Нэгэнт хорьж дийлэхгүй учир зөрчлийг аль болох газар дээр нь арилгуулахаар эрмэлзэж байгаааж. Өмнөх шалгалтуудаар хайрга олборлогч 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг Ашигт малтмалын газрын даргын 262 тоот тушаалаар зогсоожээ. Гэтэл хайрганы үйлдвэрүүд шүүхийн шийдвэрээр дахин ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, ихээхэн зөрчил гаргаад хаагдсан “Гантиг-Уул” компанийн үйл ажиллагааг сэргээжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хайрга ухсан газраа хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээх даалгавар авсан байна.
Даалгаврын хугацаа өнгөрсөн сараар дуусгавар болсон. Ганц нэг компани алдаг оног нөхөн сэргээлт хийсэн ч түүнийгээ МХЕГ-т албан ёсоор хүлээлгэж өгөөгүй гэнэ. Харин ихэнх аж ахуйн нэгж үүргээ гүйцэтгэлгүй өнөөг хүрчээ. Уг газарт зарим дүүргийн Засаг дарга хууль зөрчин газар олгож эхэлсэн байна. Нэгэнт нөхөн сэргээх даалгаврын хугацаа дууссан учир дээрх аж ахуйн нэгжүүдийг шүүхэд шилжүүлэх асуудал яригдаж эхэлжээ.
Үүнэзс өмнө БОАЖЯ-наас нөхөн сэргээлт хийгээгүй газарт экологи, эдийн засгийн үнэлгээ гаргахаар ажиллаж байна. Хохирол тодорхой болсны дараа мөнгийг Байгаль хамгаалах сангаас гарган хайрга олборлогчдын сүйтгэсэн газрыг “эрүүлжүүлнэ”. Дараа нь буруутай этгээдтэй хариуцлага тооцно.
Туулын эргээс хүнд даацын машинаар хайрга зөөвөрлөхөд зам гэмтээхээс гадна тоосжилт үүсдэг. Тиймээс Хан-Уул дүургийн XIII хорооны нутагт байрлах Гишүүний ам гэдэг газраас төмөр замаар хайрга тээвэрлэх шийдлийг ярилцаж байгаа аж. Арваад жилийн өмнөөс уг газраас төмөр замаар хайрга олборлож байжээ.
Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүртйн нутгаар Туул гол урсдаг. Эдгээр дүүргийн нутагт Туулын эрэг дагуу газар эзэмших 312 зөвшөөрөл олгожээ. Эзэмших зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдийг нүүпгэн шилжүүлэх, зөвшөөрлийг цуцлах ажлыг хийж гүйцэтгэхэд нэлээдгүй хүндрэлтэй.
Зайсангийн амны ойролцоо амйны орон сууцаас эхлээд 10 давхар оррн сууц хүртэл баригдсан. Тиймээс нүүргэн шилжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай аж. Мөн “Баянмонгол” хороолол тэр чигтээ газарт орохоор байгаа гэсэн. Үүнээс гадна Яармагийн гүүрний цаана дахин гүүр гаргахаар “Пума констракшн” Туулын урсгал дунд нүх ухжээ. Туулын амьсгалыг таслах гэж буй уг компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр 54 га газар эзэмшиж амжсан байна.
Компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Саяхан Улаанбаатар төв цэвэрлэх байгууламж 7 тэрбум төгрөгийн шинэчлэл хийлээ гэж мэдээлсэн. Харин шалгалтаар тус байгууламж бохироо Туул уруу цэвэрлэхгүйгээр цутгаж байгаа нь илэрчээ. Газар дээр нь үзлэг шалгалт хийхэд Туул гол хэвийн хэмжээнээс 8-12 дахин бохирдолтой гарсан байна. Харин Сонгины гүүрний орчим лагийн бохирдолтой гарчээ. Үүнийг цэвэрлэхгүй бол Туулын ус удахгүй өмхийрөх хэмжээнд очсон гэнэ.
Уг нь өнгөрөгч оны зургадугаар сарын 21-ний өдрийн 41 тоот тушаалаар арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, үйлдвэрлэгчид Туул уруу бохироо цутгасан хэвээр байна.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL:













