Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч “улбар шар”түвшинг зарлажээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн хэмжээнд очиход ойрхон болжээ. Тус улсын хувьд агаарын бохирдлын аюулын түвшинг илэрхийлэх цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн аюулын дөрвөн тогтолцоог баталсан байдаг . Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин хотын цаг уурын захиргааны байгууллагаас утааны аюулын “улбар шар” түвшинг тогтоожээ.
Ийнхүү агаарын бохирдлын түвшин гамшгийн хэмжээнд хүрсэн тул өндөр настан, хүүхдүүдийг гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаа аж. Мөн сургууль цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагын бүх үйл ажиллагааг цуцалжээ.
Сүүлийн хэдэн сарын турш нар үзээгүй Бээжин хотын иргэд, хотынхоо төв талбайд байдаг дэлгэцнээс л нарыг олж хардаг гэнэ.
URL:














