Монголын Сэтгүүлчдийн Эвлэл ЮНЕСКО-той хамтарч ажиллахаар болов

7a3357ec1de6f7fcoriginalЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын Сэтгүүлчдийн эвлэл өнөөдөр хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын үйл ажиллагаа, үзэл санаа Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг эрхэмлэх үйл ажиллагааны үндсэн болон эрхэм зорилготой нийцэж байгаа юм.

Санамж бичгийн хүрээнд ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэл болох боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх аливаа арга хэмжээг МСЭ дэмжиж, хамтран ажиллах аж. Түүнчлэн МСЭ-ийн гадаад харилцааг хөгжүүлэх, сэтгүүлчдийн чадавхи чадамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих