Украины ойролцоо цэргийн сургуулилт хийхийг В.Путин тушаажээ

68dfc5056ce08a29895578303d864463_LМОСКВА. /NHK/. Украин улсын байдал хурцадмал байгаа энэ үед улсынхаа баруун нутагт цэргийн сургуулилт хийхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тушаалаа.

Тийм тушаалыг лхагва гарагт БХЯ-ндаа В.Путин өгсөн байна.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, энэ сургуулилт нь Украины байдалтай шууд холбоогүй аж. ОХУ-ын эсрэг болзошгүй аюулыг дарахад цэргүүд хэр бэлэн байгааг шалгах зорилготой гэж тэрбээр хэлэв.
Украины өмнөд нутгийн Крымын хойгийн Севастополь хотод байрласан, Оросын Хар тэнгисийн флотын байгууламжийн аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг БХЯ авна гэж Шойгу мөн хэллээ.
Оросын тал баримтлагч Ерөнхийлөгч В.Януковичийн засаг захиргааг түлхэн унагаасны дараа Украины сөрөг хүчний намууд шилжилтийн засгийн газар байгуулахаар чармайж байна.

Г.Доржханд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих