“МД ТОП” ХХК эцэсээ хүртэл луйвардана гэсэн шиг

hqdefault

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас барилгын компаниуд хэрэглэгчдийг  хохироож нийтдээ 2,5 тэрбум төгрөг завшсан болохыг тогтоосон. Өнөөдөр манайд барилга барих тусгай зөвшөөрөлтэй 700 орчим компани байдгаас 150 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлд илүүтэй  төвлөрч бетонон ширэнгэ босгож байгаа  эдгээр 150 барилгын  компанийн 50 нь залилагчид гэдгийг онцолж эндээс Тектоник, Тайгам Алтай, МД ТОП гэсэн гурван компани 1.5 тэрбум төгрөг буюу нийт хохирлын талаас илүү хувийг эзэлсэн болохыг дуулгасан.

Худалдсан байрныхаа метр квадратаас хумсалж, мөнгө хараад нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүйгээр увайгүй аашилсан тэдгээр залилагчидаас Үйлдвэрчин, Шинэ хотхон гээд  томоохон орон сууцуудыг ашиглалтад өгсөн цагаасаа хэл ам хэрүүл шуугиан дагуулж,  оршин суугчдын маргаанаар тасраагүй  МД ТОП компаниас илүү олон “но” илэрсэн.

МД ТОП хууль бусаар борлуулсан байрныхаа мөнгийг хувийн данс руу хийлгэдэг байсан нь татвараас зайлсхийлсэн болохыг тогтоож шалгалт явуулж байгаа бөгөөд компаний тусгай зөвшөөрлийг хүртэл цуцлах дээрээ тулаад байгаа юм.

Тусгай зөвшөөрлийг цуцлана гэвэл суулт зарлах дээрээ тулаад байгаа хохирсон яах болж байна гэсэн асуулт иргэдээс тасрахгүй байгаа. Харин энэ талаар МД ТОП-ийн хамааралтай утасруу лавлах бүрийд “захирал байхгүй” гэсэн хариу өгдөг нь ичгүүргүй санагдах аж.


URL:

Сэтгэгдэл бичих