ОХУ АНУ-ын хориг арга хэмжээтэй тэмцэнэ
МОСКВА. /Интерфакс/. АНУ-аас ОХУ-д хориг арга хэмжээ авбал түүнд тохирсон арга хэмжээ авна гэдгийг ОХУ сануулав.
ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич энэ сарын 4-ний өдөр мэдээлэл хийхдээ, АНУ-ын хэт нэг талыг барьсан хориг арга хэмжээ нь соёлт улс гүрэн хоорондын харилцаанд тохирохгүй асуудал гэдгийг ОХУхэд хэдэн удаа тайлбарласан боловч үр дүнд хүрсэнгүй. Харин одоо ОХУ хориг арга хэмжээтэй тэмцэхээс өөр зам үлдсэнгүй. Энэ бол ОХУ-ын сонголт биш юм. Харин хариуцлагыг АНУ үүрэх ёстой гэж хэлэв.
А.Цацралт
URL:













