ХОМ-ийн зөрчил зургаан хувиар буурчээ

ХОМАвлигын тухай хууль болон Сонирхлын зөрчлийн хуулийн дагуу авсан төрийн албан хаагчдын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгдсэн дүн гарчээ. Улсын хэмжээнд хөрөнгө орлогоо шинэчлэн өгөх 51 мянга гаруй мэдүүлэг гаргаж байсан. Нэгдсэн дүнгээр тэдний 99,98 хувь нь хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө. орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд цахимаар шинэчлэн мэдүүлж, цаасан хэлбэрээр бүртгүүлсэн тухай Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. Авлигын тухай хууль болон Сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилт энэ жил сайн байж, өмнөх онуудтай харьцуулахад мэдүүлгийн хуулийн хугацаа хожимдуулсац болон гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагч албан тушаалтан 0.06 хувиар буурсан гэнэ.

 
Б.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих