“Хүнсний нэг”-ийн 2 ТҮЦ хэний зөвшөөрлөөр дахин тавигдсан юм бол

11Өнгөрсөн онд зам дагуух автобусны буудлууд болоод байшингуудын булан тохойд байрлуулсан ТҮЦ-нүүдийг “хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөллөө” хэмээн албадан буулгасан билээ. Уг асуудлаар ТҮЦ эрхэлдэг иргэд “иргэдийнхээ хувийн өмчид халдаж байна” хэмээн ихэд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэсэн ч төр дийлж буулгах ажил идэвхитэй өрнөж энэ асуудал намжсан гэж хэл болно.

Гэтэл хэн гэдэг хүний зөвшөөрлөөр бидний “Хүнсний нэг” гэж хэлж заншсан 4 замын уулзварын хойд талд байрладаг хоёр ТҮЦ дахин хуучин буурин дээрээ тусгаар тогтнолоо зарлалаа. Энэхүү хоёр ТҮЦ олны хөл ихтэй газар байдаг болохоор ихээхэн ашигтай хэмээн ярилцахыг сонссон. Тэгэхээр хэн нэгэн албан тушаалтны гар хөл эсвэл томоохон албан тушаалтанд нилээдгүй зүйл өгч байж л байраа олсон байх гэсэн хардлага хүн бүхэнд нууцхан байгаа биз ээ. Өнөө “хотын өнгө үзэмжид сөрөгөөр нөлөөлөх”-гүйгээр тийм загварлаг шинэ гэхээргүй энэ хоёр ТҮЦ ямар замаар ийнхүү байраа олж хотын төвдөө эргэн сууришсан нь тодорхойгүй л байна.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих