Өлсгөлөн муурнууд эздээрээ хоолложээ
ОХУ-ын Челябинск мужийн Миасс хотын цагдаагийн ажилтнууд нэгэн аймшигт зүйлтэй нүүр тулгарчээ. Тэд хөршүүдийнх нь дуудлагын дагуу хотын Чебаркульскийн гудамжинд орших нэгэн байрны хаалгийг эвдэн ороод насандаа мартахааргүй зүйлийг харжээ.
Гэрийн эзэд үхсэн байсан бөгөөд харин тэдний цогцсыг муурнууд юу ч үгүй зооглочихсон байсан гэнэ. Тэднийг хэд хоногийн турш харагдахгүй болохоор нь санаа зовсон хөршүүд нь цагдаад мэдэгдсэн нь тэр аж.
Муурнууд гэрийн эзний толгойн зөөлөн эд болон гарынх нь шууг мэрчихсэн байсан гэнэ. Гэртээ хэдэн 10 муур тэжээдэг байсан гүн ухааны багш мэргэжилтэй эр, эхнэрийнхээ хамтаар зуухныхаа амыг хаахаа мартснаар угаарын хийд хордож амиа алдсан гэх цагдаа нарын урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Гэр бүлийн хоёр нас бараад хэд хоносон байсан бөгөөд өлссөн муурнууд эздээрээ хооллож эхэлсэн байна.
URL:













