Бодууштай л…
Өвгөн хөгшиндөө нэг онигоо ярьж өгчээ. Хөгшин элгээ хөштөл инээж … өвгөн дахиад нөгөөхөө ярихад хөгшин анхных шигээ биш ч бас инээж. Өвгөн дахин дахин нөгөө онигоогоо давтсанд сүүлдээ хөгшин инээхээ ч болив. Тэгээд өвгөн “Чи нэг л онигоонд дахин дахин инээж чадахгүй юм бол, юунд болж өнгөрсөн ганц юмыг дахин дахин бодож гуньдаг юм бэ?” гэжээ …
URL:





