Тэдэнд боломж олго!

12451_611728005566238_755584788_n
Нөхөртэйгээ танилцаад удаагүй байхдаа нэг найзыгаа төрөхөөс эхнэр хүүхдээ аваад гарч байгааг хараад , тэр маань – Бид хэзээ ингээд сайхан алхах бол? гэхэд нь үерхэж байхдаа хүүхэд хүсч ирээдүйгээ хамтдаа мөрөөддөг хүн тэр бүр байдаггүй болохоор битүүхэндээ баярлаж байлаа. Үүнээс 2 жилийн дараа бид нэг гэрт орж хүүхэдтэй боллоо.
Удалгүй хүүхэд хүсэх, хүүхэдтэй болох гэдэг чинь ямар тх ялгаатайг мэдэрлээ.

Нойргүй шөнүүд эхэлж , хүүтэйгээ өдөржин ганцаараа , миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн ч нөхрийн минь хувьд юу ч өөрчлөгдсөнгүй, найз нөхдийн уулзалт,спорт клуб тоглоомын газрууд үргэлжилсээр…Үглэж уйлж байж хааяа нэг гадагшаа гарна.Надгүйгээр бол яагаад ч хүүгээ ганцаараа салхилуулахгүй,хааяа нэг хүүтэйгээ үлдээхээр 30 мин болоод л залгана – уйлаад байна болохгүй байна , хурдан ир…гээд л. Ийм байдлыг удаан тэвчилгүй , энэ гэрт эцэг , эр нөхөр нэртэй зочин болоод байгаа нөхрөө өөрчлөхөөр шийдлээ.
Эхний ээлжинд утастсан дариуд нь хамаг ажлаа орхиод гэр лүүгээ гүйдэгээ багасгаж, – одоохон очлоо, ингээд тэгээд хэмээн бага сага зааварлаад…ь яваандаа аавд нь хүүгээ өгөөд гаргадаг боллоо.

Хүүгээ хамт усанд аруулах, гэрийн ажил амжуулах хооронд хүүтэйгээ тоглох, хүүгээ хооллох, хамт эмчид очих гэх мэтээр бага багаар аав хүүг ойртуулж нөхрөө жинхэнэ ААВ болох замд нь заллаа. Мэдээж хүүгээ унтсан үед нөхөртөө байнга цаг зай гаргаж, магтаж урамшуулалгүй энэ бүх амжилтанд хүрэхгүй л байсан байх.
Одоо бид 2 хүүхэдтэй,хүүхдүүд маань нэг үеэ бодвол том болцгоосон, бид хоёр ч үерхэж байсан үеэсээ ч илүү дотноссон,хэзээ ч гэрийн ажил хүүхдийн асуудал гэж түүртэлгүй бие биедээ туслан юм юмыг амжуулаад л сайхан амьдарч байна.

Одоо зарим найзуудаа -Хүүхдээ нөхөртэйгээ үлдээж чадахгүй, яачих ч юм билээ гэхийг сонсоод сонин санагддаг болж.
Таны нөхөр – Эрүүл саруул Том хүн , яаж ийгээд л аргаа олно, яваандаа бүхнийг сурна. Зөвхөн та өөрөө л энэ бүхэнд суралцах боломж, ААВ байх эрхийг нь түүнд олгож итгэ.

Найзынхаа бодит түүхээс сийрүүлэв


URL:

Сэтгэгдэл бичих