Монголын чулуу нутгийнхаа хил, гаалиар хэрхэн хэл чимээгүй давсаар байгаа нь гайхшрал төрүүлж байна

5511_741527862548554_1703928137_nЯг одоо бол Айраг сумын чулууны ченжүүд бүгд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт руу явцгаасан байгаа. Учир нь Ханги-Мандалын боомт нь улиралд нэг удаа 15 хоногийн турш ажилладаг.

Энэ үеэр хятадууд чулуугаа урагш нь гаргадаг гэсэн мэдээлэл аймгийн хууль, хяналтынханд иржээ.

Ханги-Мандалын боомт нь намрын улиралд арваннэгдүгээр сарын 16-30-ны хооронд онгойж байгаа. Энд тэндээс очсон наймаачдын чулууг хятадууд голж шилэн, үнэ хаялцаж хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгах ажиллагаа хилийн боомтын ойролцоо болдог ажээ.

Хамгийн гол нь Монголын чулуу нутгийнхаа хил, гаалиар хэрхэн хэл чимээгүй давсаар байгаа нь гайхшрал төрүүлж байна. Өмнөговь аймгийн цагаан шүр хэмээх чулууг мөн л наймаачид түүсээр дуусгаж байгаа мэдээлэл бий. Тэд Гашуунсухайтын боомтоор чулуугаа гаргахдаа том машинд овоолсон нүүрсний дор хийж гаргаж байсан гэнэ.

Энэ мэтчилэн янз бүрийн аргаар нутгийнхаа чулууг урд хөрш рүү нүүлгээд дуусч байгаа нь даанч харамсалтай. Хятадууд эндээс авсан чулуугаараа төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйл хийж олон улсын зах зээлд гаргадаг байна. Монголоос авсан чулуунууд гоёмсог хээтэй, өнгө хэлбэртэй, хамгийн гол нь жинхэнэ байгалиараа байдаг нь тэдэнд асар их ашиг авчирдаг гэнэ.

Түүнчлэн түүсэн жижиг чулуунуудыг тээрэмдэж гурил болгоод буцаагаад гоёмсог чулуу болгодог байна. Эндээс маш хямдхан авсан чулуу харьд очоод ямар их үнэ хүрдгийг манайхан төсөөлөхгүй биз.
Хятадад байгалийн чулуугаа ашиглахыг хориглочихсон байдаг юм гэнэ лээ. Тэд өөрсдийн нутгийн чулууг хайрлаж, хүний нутгийн чулууг зөөж байна. Үүнд чулуугаа харамлах сэтгэлгүй бид л буруутай. Нутгаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэсэн өвгөдийн үг байдаг.

Дорноговь аймгийн Айраг, Их хэт, Даланжаргалан сум, Дундговь аймгийн зарим сум, Өмнөговь аймгийн зарим сумдад чулууны бизнес хэрээс хэтэрснийг нутгийнхан бидэнд мэдээлсээр байна.Өнгөт чулуугаар мөнгө олж гаршчихаад нутаг хэсэн доншуучилж явдаг бүлэг хүмүүс бий болсон талаар Дорноговь аймгийн байгаль орчны байцаагчид хэллээ. Байгалийн чулууг түүж хятадуудад наймаалж байгаа хүмүүсийн багахан хувийг л нутгийн ажилгүй, амжиргааны доод төвшний иргэд эзэлж байна гэнэ. Харин үлдсэн хувийг энд тэндээс ирсэн, чулуугаар дагнасан наймаачид эзэлдэг байна.

Айраг суманд л гэхэд Өмнөговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Чойр гээд олон аймгаас ирсэн хүмүүс чулуу түүдэг аж. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах үйлдвэр хаагдсанаас болж тэнд ажиллаж байсан 200-300 хүн шууд л чулуу түүгсдийн эгнээнд шилжжээ.Говь нутгийн чулууны нөөц илт багассан талаар нутгийн иргэд ярьж байна. Одоогоос таван жилийн өмнөөс чулууны бизнес эхэлсэн гэдэг. Талаар нэг тарсан эрдэнийн чулууг одоо олж харахад хэцүү тухай тэд ярьж байна. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг гол зүйл нь чулуу гэдэг. Ялангуяа говьд. Чулуу бол элсэн нүүдлийг зогсоох, өнгөн хөрсний үржил шимийг салхинд хийсэхээс хамгаалж, цөлжилтийг саармагжуулдаг гээд ач холбогдлыг нь дурдвал маш олон. Хамгийн аюултай нь говьд чулуу дуусвал ус үгүй болно. . Эрвээхийлсэн, гоёмсог хээтэй нутгийнхны ёндоо гэж нэрлэсэн бөндгөр цагаан чулууг жилийн өмнө 20 мянган төгрөгөөр үнэлж авч байсан бол одоо тэр нь олдохоо байгаад үнэ нь 300 мянга хол давсан байна. Ийнхүү нэрээ ч авч амжаагүй эрдэнийн чулуунууд тонн тонноороо харьд одож байна. Айраг сумаас нэг удаад 4-5 тонн Чулуу экспортолдог Чулууны ченжүүд хил онгойгоогүй үед чулуугаа цуглуулж байгаад Ханги Мандалын боомтыг онгойх үеэр сумыг орхиод явдаг аж. Ингээд нэг удаадаа зөвхөн Айраг сумаас л гэхэд хамгийн доод тал нь 4-5 тонн чулуу хилийг зорьдог гэж эх сурвалж мэдээллээ.


URL:

Нэр: Ххххх Огноо: 14 May 2015

Нүүрстэй машины кавинд л гардаг даа… түүнийг хэн ч шалгадаггүй гэнэ…

Нэр: Ххххх Огноо: 14 May 2015

буудлага гэж байдаг гэнэ… түүнийг аль хил дээр нь зогсоодоггүй

Нэр: Хашаа Огноо: 25 September 2018

Гайхмаар юм. Ийм чулуу монголд байдаг юм уу тэгээд. Байгаад сэм гаргаж баыгаан бол хил гааль хууль хяналтынхан нь холбоотой болоо л тэо байх даа.

Сэтгэгдэл бичих