Бурхан Халдун хайрханд аялах журам батлав

fe317b119408221323aed88b5ac1ac22_LБайгаль орчин, ногоон хөгжлийн сайд, шинэ оны өмнөхөн Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйл үйлдэх журам батлав.

Төрийн тахилга үйлдэх ёслолоос бусад тохиолдолд иргэн, аялагчид тогтоосон маршрутын дагуу аялах юм. Аялагчид нь заавал хөтөчтэй явах ёстой. Аялах хүмүүс, хөтөч, морины тоог Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас баталж, хуваарийн дагуу аялуулж байх юм.

Өдрийн явган аялал нь зуны цагт өглөө есөн цаг, өвлийн цагт  өглөө долоо, морин аялал нь зуны цагт 11 , өвлийн цагт есөн цагаас тус тус эхэлж, оройн 20 цагт аялалаа дуусган отогтоо ирсэн байна. Хайрханд аялах аялалын маршрутыг зуны улиралд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-нд, өвлийн улиралд 11 дүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 20-ны хооронд байхаар уг журамд заажээ.

Д.Өлзий montsame


URL:

Сэтгэгдэл бичих