“Петрочайна Дачин Тамсаг” осол гаргаж газрын тос ачиж явсан хоёр машин дэлбэрчээ
Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр осол гарчээ. Газрын тос тээвэрлэж явсан тус компанийн хоёр машин өчигдөр орой 22.00 цагийн үед дэлбэрч, Хятадын иргэн хоёр жолооч нас барсан тухай эх сурвалж мэдээллээ.
Ослын газарт өчигдөр онцгой байдлын бие бүрэлдэхүүн ажилласан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд ОБЕГ, Газрын тосны газраас өнөөдөр 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ.
А.Зул
eagle.mn
URL:














