Сүүн бүтээгдэхүүний найрлагыг зөв мэдээллэх хэрэгтэй гэв
“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын тэргүүн Б.Цэрэн сүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ нэр томьёо, орц найрлагыг буруу бичиж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ нь Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон Засгийн газраас баталсан Сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг зөрчиж буй аж.
Тиймээс энэ үйлдлийг шалгуулахаар МХЕГ, ШӨХТГ зэрэг байгууллагад хандсан ч тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдэж чадахгүй байгаа гэнэ. Тухайлбал, тараг гэх ойлголт нь ямар нэгэн хольцгүй байх ёстой гэнэ. Гэтэл хүнсний дөрвөн нэмэлт, элсэн чихэр хольсон бүтээгдэхүүнд тараг гэх ерөнхий нэр ашиглаж байгаа нь буруу. Үүнийг йогурт эсвэл тарган ундаа гэж нэрлэвэл зохистой юм байна.
Таргийг стандартын дагуу үйлдвэрлэсэн тохиолдолд 21 хоног хадгадах боломжгүй байдаг аж. Түүнчлэв үйлдвэрлэгч өөрөө хадгадалтын хугацааг тогтоож байгаа нь ямар нэг нууц технологи хэрэглэж байх магадлалтай. Мөн “Миний монголын сүү”, “Өглөө”, “Милко”, “Түмний сүү” зэрэг манай улсад үйлдвэрлэж байгаа сүүнд хүний биед өгөх ач холбогдол. үйлдвэрлэлд хэрэглэсэн түүхий эд боловсруулсан технологоос нь хамаарч өөр өөр нэр томьёо, нэршил байх ёстой. Гэтэл “ариутгасан ундны сүү” гэх ерөнхий нэрийг ашигладаг ба уг бүтээгдэхүүнийг үнээний эсвэл хуурай сүүнээс гаргаж авсан нь тодорхой бус байдаг. Энэ нь Засгийн газраас баталсан Сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг батадсан тогтоол болон хэрэглэгчийг эрх ашгийг зөрчиж буй явдал. Тиймээс сүү сүүц бүтээгдэхүүний орц, найрлагыг, хаяг шошго дээр нь үнэн, зөв мэдээллэх хэрэгтэй” гэлээ.
Л.ҮЖИН
URL:













