66 настай Хятад өвөө 250 мянгаар залуухан Монгол эхнэр авчээ

Chinese_old_manМонгол улсад ямар ч бичиг баримтгүй 10 жил оршин суусан хятад иргэнийг саяхан Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Зүүнбаян уулын гудамжнаас залуухан монгол хүүхний гэрээс барьжээ. Өмнөд Хятадын Сичуан мужын Пү овогт Вэн Юү нь 56-тай байхдаа барилгын ажлаар 2003 онд Улаанбаатард ирээд хууль бусаар оршин суусан төдийгүй залуу эхнэр авч бүр хүүтэй болсон байж гэнэ.

Анх барилгын ажлаар ирээд л хугацаандаа гаралгүй үлдэж барилга дээр ажилласаар байж. Энэ хооронд ажилчдын хоол хийдэг эмэгтэйн охин Өнөрцэцэгтэй 2004 онд танилцаад жилийн дараа гэрт нь орж нийлээд 2008 онд хүүтэй болж.

Монгол эхнэр нь гэрлэлтээ бүртгүүлэх гэхэд хятад өвгөнд ямар ч бичиг баримт байсангүй. Гэсэн ч цагдаад баригдах хүртлээ арван жил зүгээр л амьдраад яваад байж. Шүүх Пү овогтыг дөрвөн сар хориод албадан гаргахаар болсон бол хүү нь эхээрээ овоглон энд үлдэх нь. Барилгачин хятадуудад монгол хүүхэнтэй болох шиг амархан зүйл байдаггүй гэнэ.

Налайхын тоосгоны үйлдвэрийн хятадуудын яриагаар бол ердөө 200-250 мянган төгрөг зараад л эхнэртэй болдог аж. Монгол хүүхэнд эхлээд 100 мянга орчим төгрөгөөр гар утас, 50-60 мянган төгрөгөөр цамц энэ тэр гээд бэлэг авч өгдөг. Үлдэх мөнгөөр нь гайгүйхэн дайлахад ямар ч монгол хүүхэн унаж тусан өврөө нээдэг гэнэ. Маргаашнаас нь “хайраа” гээд ажил дээр нь ирээд салахаа больдог, нутаг буцахад нь дагаж явна хэмээн уйлж хайлдаг гэнэ.

 nuuts.mn


URL:

Сэтгэгдэл бичих