С.Жавхлангийн эхнэр оёдлын цехээсээ чамгүй ашиг олдог
Хэт үндсэрхэг үзэлтэй, нэр төрийн араас хөөцөлддөг гэж элдвээр дуудуулах болсон нэгэн бол МУГЖ С.Жавхлангийн эхнэр, “Шуранхай” хамтлагийн дуучин Эрдэнэчимэг.
Тэрбээр цагтаа миссийн тэмцээнд оролцож, загварын тайзнаа чадварлаг нэгэн гэдгээ харуулаад амжсан сайхан бүсгүйчүүдийн нэг. Сүүлийн үед Эрдэнэчимэг гоёлын даашинз болоод куртке ч өмсөхөө болиод нэлээдгүй хугацааг үдэж буй.
Түүний ойр тойрныхон Жавхлангийн эхнэр болж гоёлын даашинзнуудаа монгол дээлээр сольж, өндөр өсгийтөө буриад гутлаар солиод, үсээ жимбийтэл нь шүлждэг болсон гэлцдэг.
Уран бүтээлээсээ хөндийрөөд байсан бүсгүй маань оёдлын цех ажиллуулж чамгүй орлоготой, мөн захиалганд дарагдаж байгаа. Үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, загварын газартаа чадварлаг оёдолчид ажиллуулж монгол хүний ур ухаанаар бүтсэн үндэсний хувцсыг өдөрт хэд хэдээр нь оёж байгаа гэнэ. Тус цехээр урлаг соёлынхон захиалга өгч үйлчлүүлдэг болоод удаж байгаа гэсэн шүү.
URL:






