Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ

140319hamgaalaltБүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 24-28-ны өдрүүдэд явагдах юм байна. Бүртгэлийг чирэгдэлгүй явуулах зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтэст 5 өдрийн турш явуулах бөгөөд хураамж 24 ам.доллар төлөх юм байна. Энэ жилийн шалгалтыг компьютерт суурилсан тест хэлбэрээр авахаараа онцлогтой аж. Шалгалтыг ирэх зургаадугаар сараас 11 дүгээр сарын хооронд авах юм байна.

Солонгост ажиллах иргэдийн тоо жил ирэх бүр буурсаар байгаа аж. Энэ жилийн хувьд 2000 орчим ажлын байрны санал ирсэн, шалгалт явагдаж дууссаны дараа тэр хэмжээний ажлын байрны санал нэмж ирэх тооцоотой байгаа юм байна. Мөн шалгалтад зуучилна, тэнцүүлнэ гэсэн зар, мэдээллийн мөрөөр хариуцлага тооцох учир ийм зүйлд хууртахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих