Хятадуудын зохион байгуулсан шоунд Монголчууд тархиа угаалгаж байна
Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Удмаа гэдэг 12 настай хүү бүх Хятадыг байлдан дагуулж байна гэсэн мэдээлэл цацагдсаар хэд хонолоо. Тэрхүү мэдээлэлд хамгийн их автаж, уярч, уйлж, дэмжиж байгаа нь Монголчууд. Тэд Удмаа хүүг дэмжих хүртэл асуудал ярьж байгаа. Энэ нь Монголчуудын өрөвч, нинжин сэтгэлийг ашиглан Манж ухаанаар ажиллаж байгаа Хятадуудын зохион байгуулалттай үйл явдал гэдгийг мэдвэл тэд яах бол. Үнэндээ Өвөрмонгол хүүгийн шоу нь Хятадуудын зохион байгуулсан “өнгөлөн далдлалт” байсан аж. Жагсаал цуглаан зохион байгуулсан Өвөрмонголчуудыг нухчин дарж байгаа явдлаа нуун дарагдуулахын тулд энэхүү шоуг зохион байгуулсан гэнэ. Тэд дэлхий нийтэд өөрийн харъяатууддаа хайртай, хүнлэг ханддаг гэсэн ойлголт өгөх зорилгоор Өвөрмонгол хүүг олны танил болгож сенсаацилжээ. Бүх л утас, интернэт, цахим холбоог нь тасалж, “тусгай арга хэмжээ” авч байгаагаа ихэд нууцлан, өвөрмонголчуудад хайртай, дэмждэг дүр эсгэж байгаа Хятадуудын үнэн нүүр төрх, ийнхүү илэрлээ. Удмаа хүүгийн аав, ээж нь нас барсныг хэн баталж байгаа юм. Магадгүй тэнгэрийн оронд байгаа ч байж мэдэх. Гэтэл Хятадууд их хэрэг бүтээхийн тулд хоёр байтугай хорин хүн гарздахаас ч сийхгүй улс. Тэд Удмаа хэмээх өвөрлөгч хүүг ихэд бэлтгэн оруулсан бололтой. Жавхлангийн дууг сайхан дуулсан тэр хүү Жавхлан шиг аав ээжээ дурсан мэлмэрүүлсэнгүй. Мэлмэрүүлэх битгий хэл мэгшсэн ч үгүй. Ямар гээчийн хатуужилтай хүн болохоороо аав, ээж тэнгэрт байгаа гээд л инээмсэглээд зогсож байх вэ дээ. Гэхдээ хятадууд тэр хүүг үнэхээр сайн бэлтгэж чадаж. Үүнд нь дэлхий нийт биш зөвхөн зөөлөн сэтгэлтэй Монголчууд л уярч бусад нь үл тоосоор. Мэдээж Хятадуудын шоунд итгээгүй хэрэг. Учир нь бүх Хятадын үзэл суртлыг хянан шалгах хорооны нэгэн гишүүн энэ шоуны үнэн нүүр царайны талаар ам алдсан сурагтай. Энэхүү шоуны цаана Тянь Ань Миний талбайд болсон цуст аллага давтагдаж байгааг мэдвэл Монголчууд өрөвдөж, уярч, уйлж суухгүй нь магад. Ямартай ч Удмаа хүүгээр нүүр халхалсан шоу жүжиг байсан гэдгийг дэлхий нийт гадарлаж эхэлжээ. Ээ дээ, энэ Хятадууд уу.
URL:













