Өөх тос зүрхэнд халтай

527-1334983632imagesАмьтны гаралтай өөх тос их хэрэглэх нь цөс өтгөрч, чулуу үүсэх өвчний эхлэл болдог. Гэвч “махчин” монголчууд бид, тэр тусмаа эрчүүд өөх тосноос тэр болгон татгалзаж чаддаггүй.
Хожмын нэгэн өдөр дээрх өвчнөөр шаналахгуйг хүсвэл цөсөө хааяа ч гэсэн угааж заншаарай. Өрнийн анагаах ухаанд цөс угаалгад магнийн сульфатыг ихэвчлэн хэрэглэдэг ч энэ нь ходоодны салстыг цочроох магадлалтай тул энгийн бөгөөд хоргүй хоёр арга зөвлөе.
1. Шар сүүгээр. Хөөрүүлсэн нэг литр халуун сүүнд цайны халбагаар тараг эсвэл аарц хийж сайтар ээдүүлээрэй. Ээдмийг нь шүүж авсан шар сүүгээ халуун бүлээнээр уугаад баруун хажуугаараа хэв Хэвтсэн талын хөлөө чигээр нь жийж, харин нөгөө хөлөө цээжиндээ эвхэнэ. Энэ үед хавирганы нуман дороо бүлээн жин тавих хэрэгтэй. 20-30 минутын дараа аяндаа гүйлгэх вий. Цөсийг өглөө өлөн үедээ угаах хэрэгтэйг мартав аа.
2. Наранцэцгийн тосоор. Бүлээсгэсэн 50-150 мл тос уугаад дээрхийн адил хэвтээрэй. Цөс өвчилсөн бол баруун талын хавирга, далаар өвдөх, мөр лүү дамжин гар хүндрэх мэт болдог. Мөн дотор эвгүирэх, хоолны дуршил муудах, ам заваарах, өтгөн хатах буюу шингэрэх, арьс салст загатнах зэрэг хам шинжүүд ажиглагдана. Ийм үед та өөртөө оточ хийхийг урьтал болголгуй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.


URL:

Сэтгэгдэл бичих