“Мобиком” корпораци ажилчдаа нөхөн олговор олголгүй халж байна
“Мобиком” корпораци өнөөдөр хот хөдөөгийн нийт 400 ажилтнаа ажлаас нь халсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Эдгээр ажилчид нь гэнэт ажлаас халагдсан нөхөн олговороо ч олж авч чадаагүй аж. Ийнхүү ажилчдаа гэнэт халах шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарласан бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр шууд халж байгаа тухай нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн мэдээлсэн юм. Түүний хэлж буйгаар “ажлаас хоцорсон хийгээд зарим хүнээ болохоор шууд л халагдах өргөдлөө өгчих хэмээн шаардаж байгаа гэнэ.”
Гэтэл Монголын хамгийн анхны үүрэн холбооны энэхүү байгууллагын тухай яриад хэлээд байвал олон арван хэрэглэгчдийнхээ эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдэл гаргаад байгаа. Тодруулбал Секунтын яриаг минутаар тооцдог, дараа төлбөртийнхөө мөнгөнөөс хумсалдаг, мөн хэрэглэгчдийн барьцаа мөнгийг эргүүлэн олгох шаардлагад хойрго хандаж байгаа зэрэг асуудлууд ар араасаа хөврөнө дөө.
Бодоод тунгаагаад үзвэл одоогоор манайд эдийн засгийн хямрал хэдий нүүрлэсэн ч гэсэн бусад албан байгууллага хувийн хэвшлийнхэн ажилчдаа хомроголон халаагүй л байна. Ганцхан “Мобиком”-д л илүү хүнд тусаад байна уу хэмээн бодоход эргэлзмээр. Учиртайхан хэлэхэд хэрэглэгчдийнхээ кармаас хумсласан өнөө мөнгө нь хаачсан юм бол хэмээн гайхмаар.
Зарим эх сурвалжуудын мэдээгээр энэхүү ажилчдаа хомроголон халах болсон нь хоёр талын хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн түнжин хагарал. Энэ л “Мобиком” корпорацийн ажилчдаа гэнэт хомроголон халах шалтгаан болсон бололтой. Энэхүү гэнэт ажлаас халагдсны нөхөн олговор олгох хуулийг хүртэл умартан ажилчдынхаа нөхөн төлбөрөө өгөхгүй луу унжиж байгаа нь учиртай аж.
Ч.Мөнхбат
URL:













