Монгол эрчүүд 6 сая вонноор бэлэг эрхтнээ уртасгаж, бүдүүрүүлэх гоо сайхны мэс ажилд хошуурч эхэлжээ

201309231027064(1)“Бурханы бүтээлд ч гэсэн бяцхан засвар хэрэгтэй” гэсэн үг бий. Сүүлийн үед гоо сайхын мэс ажилбар монголд хүчээ авч, охид хүүхнүүд нүдэндээ давхраа суулгуулж, арьсаа татуулж, уруул хамраа янзлуулж, мэс засалчдийн хүчээр “дахин төрдөг” болоод байгаа.

Дан ганц охид хүүхнүүд ч бус эрчүүд ч  бас гоо сайхны хагалгааг тун их сонирохдог болсон. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Батцэрэг нар нүдэндээ давхраа хийлгэж, унжсан арьсаа татуулсан нь олон эрчүүдэд зориг нэмж, сорив арилгуулж, арьс нөхүүлэхээс эхлээд хамар уруул, чихэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэх хүмүүс олширсон. Харин сүүлийн үед эрчүүдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа зүйл бол бэлэг эрхтэн томруулах, уртасгах мэс ажилбар гэнэ.

Монголд энэ төрлийн мэс ажилбарыг “Тод каннам” нэртэй Солонгосын хөрөнгө оруулалттай гоо сайхны мэс заслын эмнэлэгт хийж эхэлжээ.  Бэлэг эрхтэн томруулах мэс засалд  шодойг нийтэд нь бүдүүрүүлэх мэс засал, уртасгах мэс засал ба тээрхий буюу шодойн толгой хэсгийг томруулах гэсэн үндсэн гурван төрлийн мэс заслыг багтаан ойлгож болох гэнэ.

Бэлэг эрхтэн томруулах хагалгаа нь орлуулагч эдийг шодойн эх бие хэсэгт хийж өгөх замаар хэлбэр хэмжээний хувьд томруулж, бүдүүн болгодог аж. Шодойг бүдүүн болгох мэс засалд тухайн хүний өөрийнх нь арьс мах болон өөх, сэбиоюү/тариа/, юүнипэд зэрэг хиймэл орлуулагч эдүүдийг ашиглаж байгаа аж. Өөрийнх нь арьс ба махыг ашиглан шодойнд суулгах аргын хувьд суулгах махыг өгзөгний хэсгээс авдаг юм байна.

Үүнээс гадна аллудом буюу хиймэл мах ашиглах аргыг ч Монголд нэвтрүүлж эхлээд байгаа аж. “Аллудом” гэдэг нь жинхэнэ хүний махаар бүтээсэн бэлдмэл.  Канад, Америк,  Европын олон орнуудад  өргөнөөр ашиглаж байгаа  бүтээгдэхүүн аж.

“Аллудом” нь суулгасны дараа зургаан  сарын хугацаанд  судас болон бусад мэдрэлийн эсүүд урган гүйцэж тухайн хүний биеийн нэгэн хэсэг болон хувирдаг гэнэ. Бэлэг эрхтэн томруулахаас гадна тус эмнэлэг Шодойн толгой хэсэг буюу тээрхий томруулах мэс ажилбар хийж эхэлжээ.  Тээрхий томруулах мэс засалд ихэвчилэн хэлбэр оруулагч бэлдмэлийг арьсны доод талд шахах аргыг өргөн ашигладаг гэнэ. Үүнээс гадна тус эмнэлэг хурдан дур тавилтыг бууруулах мэс ажилбар ч хийдэг гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих