Тамгаа авч зугтагсдын буухиаг ГССҮТ-ийн Ц.Энхбаяр үргэлжлүүллээ
ГССҮТ-ийн захирлаар А.Мөнхтайванг томилоод байгаа. Шинэ дарга өнөөдөр ажлаа хүлээж авах байсан ч чадсангүй. Учир нь тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэж өгөлгүй өрөөгөө цоожлоод алга болжээ. Утас нь ч холбогдохгүй байгаа тул түүнийг хаанаас олж, шинэ захиралд ажлыг нь хүлээлгэж өгөхөө мэдэхгүй яамныхан мухардалд орсон гэнэ.
Ийнхүү ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тамгаа авч зугтдаг, даргын суудалд дурлагсдын буухиаг үргэлжлүүлэв.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12579
URL:













