Г.Шийлэгдамба, Д.Тэрбишдагва нараас өшөө авч байна гэв
Анхдагчдын холбооны тэргүүлэгч гишүүн С.Хорлоо өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр н.Азар, Г.Баярсайхан нар МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулна гэсэн мэдээллийг няцаах зорилготой ажээ.
Тэрбээр “Тэд ажил үүргээсээ огцрох ямар ч үндэслэл байхгүй. Ажлаа хангалттай сайн хийгээд явж байгаа. Бид “Шударга ёсны эвсэл” байгуулаад ажиллах гэж байна.
Мөн удахгүй ахмадын байгууллага ч хуралдана. Ийм байдалтайгаар ажил үүргээ гүйцэтгээд явж байхад огцруулна гээд олон нийтэд ташаа ойлголт төрүүлээд байгаа нь зүйд нийцэхгүй асуудал.
Дээрх асуудал нь Г.Баярсайханы өс хонзон авах гэсэн явуулга. Учир нь Г.Баярсайхан Мэргэжлийн хяналтын дарга байж байгаад Э.Бат-Үүлтэй таарахгүй ажлаасаа халагдсан. Мөн н.Ганзориг ШӨХТГ-т байж байгаад удирдлагатайгаа таарахгүй хөөгдсөн” гэдгийг хэдж байсан юм.
Тэрбээр цааш нь дээрх хүмүүс анхнаасаа Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг ажлаас нь огцруулна гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ бол өшөө авах бодлого. Ер нь намд өшөө авалт гэдэг зүйл байж болохгүй. Нам эв нэгдэлтэй байж, ажил үүргээ эрчимтэй хийж гүйцэтгэх, зөв зам руу оруулах л бодлого явагдах ёстой хэмээж байлаа.
Огцрох, огцруулах асуудлыг намын Их хурлаар шийддэг болохоос хэн дуртай нь яриад шийдээд байдаг асуудал биш гэдгийг ч хэлж байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:













