Нарийн хаалгаар ор, хүнд хэцүүг сонго
Гэр бүлийн харилцаанд ямар нэг хүндрэл бэрхшээл гарахад бидний олонх нь хамгийн амар хялбар, хамгийн нийтлэг нэг л арга хэмжээг авдаг. Юу ч хийхгүй байх…
Бид зүгээр л “тэгж байгаад гайгүй болох байлгүй дээ…” гэж найдаад зөнд нь орхидог.
Өнөөдөр би танд гэр бүлээ арчилж тордох, олон хүн эвсэн ханьсаж амьдрах нь анхаарал, цаг зав, хөдөлмөр шаардсан ажил юм шүү гэдгийг сануулъя. Яг ногоо тарихтай ижил. Ногоо тарихад хөрсөө бэлдэх, цэвэрлэх, хагалах, сийрэгжүүлэх, үрээ суулгах, услах, зэрлэгийг нь зулгаах, мал амьтан, шувуунаас хамгаалах, өвчин, шавьжнаас урдчилан сэргийлэх… зэрэг олон ажлыг зогсоо зайгүй хийх болдог. Амттай сайхан ногоо, жимс байх тусмаа нарийн арчилгаа шаарддаг.
Амар хялбар арга замыг сонгодог учраас олон хүний гэр бүлийн амьдрал тийм ч сайхан биш байдаг. Тиймээс өнөөдөр хүнд, цааргалмаар боловч гэр бүлээ анхаарах, жижиг харилцаанд ч анхаарал тавих ажлыг хий. Хожим дааж дийлэхгүй том асуудлаас аврах вий!
Залхуураад, хойш тавиад байвал хожим завагандаа хүрэхэд ч хэцүү болсон байх вий…
URL:





