Сургууль, цэцэрлэгийн 80 барилга нурахад хүрчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгийн барилгуудад стандартын шалгалт хийжээ. Шлагалтаар 1970-аад онд ашиглалтад орсон сургуулийн 29, цэцэрлэгийн 51 барилгад газар хөдлөлтийн үед нурах эрсэдлэтэй, найдваргүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Эдгээр барилгаас найман барилга нь үйл ажиллагаагаа бүр мөсөн цуцлуулан, зогсоожээ.
Мөн Дэнжийн 1000-ын цагаан байрнуудын дунд орших 1955 онд ашиглалтад орсон орон сууцны зориулалттай барилга ч шалгалтад “бүдэрчээ”. Тус барилгад Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил “Хүн амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан байдаг аж. Гэсэн уг актыг үл хайхран одоог хүртэл хаалгаа барилгүй байсан аж.
Б.Ганбилэг
URL:













