Ганбууш баярын нулимс унагав
Royal HD телевизийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт Ганбууш оролцох үеэрээ баярын нулимс унагасан юм. Учир нь тэрбээр өөрт нь чин сэтгэлээсээ хандаж байгаа монголынхоо ард түмний ач, тусыг бодож ийнхүү нулимс унагажээ.

Тухайлбал, түүнийг Тайландад хүйс солиулах мэс засалд ороод ирсний дараа уул уурхайн компанид ажилладаг залуус хоёр өрөө байр бэлэглэсэн нь орох оронгүй буудал хэсч явсан амьдралд нь цэг тавьсан гэнэ. Үүнээс гадна шүдний эмнэлгийн эмч нар түүнд үнэ төлбөргүй хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу шүд хийж өгөхөө амласан БНСУ-ын нэгэн эмнэлгийн зүгээс мөн л үнэ төлбөргүй гоо сайхны пластик хагалгаа хийж өгөхөө мэдэгдсэн байна.
Энэ бүхнийг ард түмний минь хайр, энэрэл гээд “намайг өдий зэрэгтэй явахад хэвлэлийнхэн та нарын хувь нэмэр маш их байсан. Тиймээс би хэвлэлийнхэнд хэзээд талархаж явах болно. Одоо би нэгэн телевизэд захиалгат нэвтрүүлэг хийж байгаа бөгөөд бүх монтажаа өөрөө хийгээд сурчихмаар байна” гэлээ. Түүнчлэн олон жилийн хүсэл, мөрөөдлөө биелүүлж, жинхэнэ бүсгүй хүн болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаагаа ч нэвтрүүлгийн үеэр хэлж байв.

URL:





![9688b51c-56aa-4583-ae1d-dbf143cd2c3d7635488602016-04-22-11-14[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2016/04/9688b51c-56aa-4583-ae1d-dbf143cd2c3d7635488602016-04-22-11-14www.urlag_.mn_-205x125.jpg)
![ganbuush4678367012015-03-09-16-50[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2015/03/ganbuush4678367012015-03-09-16-50www.urlag_.mn_-205x125.png)






